ЕБС-ийн 12 жилийн сургуулийн Биеийн тамирын сургалтын агуулгын хүрээ
Бага боловсрол
Агуулга |
I анги |
II анги |
III анги |
Жагсаал
|
- Нэг эгнээнд ба цуваанд жагсах - Байрандаа баруун, зүүн тийш үсэрч эргэх - Дороо ба заал тойргоор энгийн алхалтаар алхах | - Эгнээ жагсаалд дэс дараагаар тоолох - Нэг эгнээнээс хоёр эгнээнд жагсах - Байрандаа баруун, зүүн тийш эргэх - Тавьсан тэмдэгтүүд рүү алхах - Могойчилж алхах | - Багшийн командыг ойлгож гүйцэтгэх - Нэг цуваанаас хоёр цуваанд жагсах - Алхалтан дундаа баруун, зүүн тийш эргэх - Заал талбайн төв рүү 2–оор орох - Ангиараа жагсаалын алхаагаар алхах |
Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
|
- Өөрийн биеийн жин ба өндрийн хэмжээг мэдэх - Гар, хөлийн хөдөлгөөн хосолсон 8-16 тоот дасгалыг хөгжмийн аянд юмуу өөрсдөө дуулж гүйцэтгэх - Богино олстой, зөөлөн бөмбөгтэй дасгалууд - Саваа модтой, дарцагтай дасгалууд - Уян чанарын дасгалууд - Хөдөлгөөний эвслийн дасгалууд | - Гар, хөл, их биеийн хөдөлгөөн хосолсон хэрэгсэлгүй цогц дасгалууд - Богино олстой, зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай цогц дасгалууд - Өглөөний дасгалуудыг сурах - Гимнастикийн ханын хөндлөвчийг дамжин гараа шилжүүлж мост /нуман тулгуур/ хийх - Хэвтээ байдлаас мост хийх - Хөлөө салган сууж, тонгойн цээжээ шаланд хүргэх - Гимнастикийн хананаас барьж хөлөө урагш, арагш, хажуу тийш бүсэлхий хүртэл ба түүнээс дээш савах |
- Гар, хөл, их биеийн хөдөлгөөн хосолсон хэрэгсэлгүй цогц дасгалууд - Богино олстой , зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай цогц дасгалууд - Алжаал тайлах цогц дасгал - Охидууд босоо байдлаас, хөвгүүд хэвтээгээс мост унах - Хосоороо сунгалтын дасгал - Хөлөө бүсэлхийнээс дээш савах - Хөлөөрөө хагас ба бүтэн төөлж /шпагат/ суух |
Тэнцвэр
| - 10 см өргөн зураас дээгүүр алхах - 20-30 см өндөртэй гимнастикийн сандал дээгүүр хурдтай алхах
- Гимнастикийн сандал дээгүүр өлмий дээр алхах
- Гимнастикийн сандал дээр цувруулан тавьсан жижиг, бөмбөг, шоо зэргийг түүж алхах | - Нүдээ аниад гимнастикийн сандал дээр явах, хөлөө хагас нугалан 180 градус эргэх - Хөлөөс түлхэн үсэрч нэг хөл дээр буух - Намхан дамжуурган дээр гарын янз бүрийн хөдөлгөөн хийж алхах, хажуугаараа хөлөө солбиж алхах - Нэг хөлөө янз бүрийн байрлалд өргөн, нөгөө хөл дээр зогсох - Өндөр тавцан дээр үсэрч эргэх, нэг хөлөө савж эргэх - Хараацай зогсолт хийх - Гимнастикийн урт сандал дээгүүр гүйх | - Гимнастикийн сандал дээгүүр дунд зэргийн хурдтай гүйх - Үсэрч 180 градус эргэн тэнцвэрээ хадгалж буух - Зураас дээгүүр вальс алхаагаар алхах - 50 см өндөр дамжуурган дээр гарын янз бүрийн хөдөлгөөнтэй алхах - Нэг хөлөөрөө жижиг тавцан дээр зосгох - Өндөр тавцан дээр зогсоод үсэрч эргэх - Бие биенийхээ тэнцвэрийг алдагдуулах хөдөлгөөнт тоглоом |
Авиралт, мөлхөлт, тулалт, дүүжигнэлт
| - Гимнастикийн хананд авирах, буух, - Налуу байрлуулсан гимнастикийн сандал дээгүүр мөлхөн дамжиж буух - Газар дөрвөн хөллөж, шуун дээр, хажуугаараа мөлхөх
- Ардаа тулж суун таазаа өргөж, буулгах - Гимнастикийн сандал дээр урдаа, ардаа тулж хэвтэн, гар хөлийн түлхэлтээр хажуу тийш явах - Гимнастикийн хананаас дүүжигнэн, хажуу тийш шилжих, хөлөө нугалан өргөж буулгах - Авирах, мөлхөх, дүүжигнэж шилжих тоглоом тоглох | - Ардаа тулж суултаас ба гуян дээр тулж хэвтэлтээс таазаа өргөн тулж хэвтэх - Гимнастикийн сандал дээр урдаа, ардаа тулж тэвтэлтээс гар хөлийн түлхэлтээр хажуу тийш явах - Зэрэгцүүлж тавьсан гимнастикийн сандал дээр тулалтаас урагш, арагш 2-3 м зайд явах - Гимнастикийн хананд дүүжигнэж хажуу тийш шилжих - Гимнастикийн хананд дүүжигнэж түнхний хэсгээр, мөн хөлөө хажуу тийш савах - Дүүжигнэлтээс хөлөө нугалан өргөж буулгах, биеэ баруун, зүүн талруу ээлжлэн эргүүлэх - Тулж хэвтэлтээс хажуу тийш эргэн ардаа тулж, дахин эргэх - Өвдөг дээрээ тулж хэвтсэн байдлаас гар дээр суниах | -Гараа ардаа тулж дөрвөн хөллөж явах. - Хөлөө тулгуур дээр тавин тулж хэвтэлтээс мөрөө урагш, арагш болгох - Хөлөө бариулан тулж хэвтэлтээс явах - Нэг гараар гимнастикийн сандал дээр тулж явах - Дүүжигнэлтээс өнцөг барих - Нугаларч дүүжигнэх - Гараа нугалан дүүжигнэх - Дүүжигнэлтээс савах
|
Алхалт, гүйлт
| - Урагшаа, хойшоо, баруун, зүүн тийш алхах - Биеийн зөв галбирыг хадгалан гарын янз бүрийн байрлалтай алхах - Хөлөө хагас нугалан явах, хөлийн өлмий, өсгий дээр урагш ба арагш явах
- Хэд хэдээрээ жагсаалын алхаагаар алхах - Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, солбилттой алхах - Янз бүрийн хурдтай алхах - Жижиг бөмбөг, дарцаг /6-8 ширхэг/ гэх мэт саад тэмдэглэгээг тойрч, давж алхах - 20 м хүртэлх зайд чигээрээ гүйх - Баруун зүүн тийш шилжиж ба юмыг тойрч, чиглэлээ өөрчилж гүйх - Гүйж тоглох хөдөлгөөнт тоглоомууд тоглох | - Гараа нугалан урагш-хойш савж, чигээрээ хурдан алхах - Чиглэлээ өөрчилж хурдан алхах - Өвдгөө өндөр өргөж ба өлмий дээрээ алхах - Жагсаалын алхаагаар алхах - Тэмдэгтийг тойрч алхах - 20 см өргөнтэй зурвас дундуур хурдан алхах - Бөмбөг, урт сандал зэрэг саадыг даван алхах - Олуулаа цувран дороо ба чигээрээ алхах - 20 м зайд чигээрээ хурдтай гүйх - Тэмдэгтийг сүлжиж, том, жижиг алхаж гүйх - Байрандаа өвдөг өндөр өргөж гүйх - 15 см өргөн зурвас дундуур дунд зэргийн хурдтай гүйх - 20-50 м хүртлэх зайд 2-3 удаа давтан гүйх - Хөөцөлдөж гүйх - Гүйж тоглох хөдөлгөөнт тоглоом | - Чиглэлээ өөрчлөн хурдан алхах, гүйх - Өвдгөө өндөр өргөж, том жижиг алхах - 15 см өргөнтэй зурвас дундуур хурдан алхах - Бөмбөг, урт сандал зэрэг саадыг даван хурдан алхах - Өлмий, өсгий дээрээ алхах - 30 м зайд чигээрээ хурдтай гүйх - Тавьсан тэмдэгтийг сүлжиж хурдтай гүйх - 30-60 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх - Уралдаж гүйж тоглох |
Үсрэлт харайлт
| - Нэг ба хоёр хөл дээрээ байрандаа, урагш, хажуу тийш, арагш үсэрч явах - Алхалт, гүйлтээс нэг хөлөөр үсэрч хоёр хөл дээр буух - Байрнаасаа үсэрч намхан тавцан дээр гарах, буух - Дээс, резин, бөмбөг зэргийг ашиглан үсрэх - 20-30 см өндөрт татсан резин дээгүүр урагш, хажуу тийшээ үсэрч давах
- Үсрэлт харайлт бүхий хөдөлгөөнт тоглоом - Ямар амьтан яаж үсэрдгийг дуурайх | - Нэг ба хоёр хөл дээрээ урагш, хажуу тийш, арагш үсэрч явах - Байрнаасаа хоёр хөлөөр түлхэн уртад харайх - 6-8 м зайнаас гүйж, нэг хөлөөр түлхэн хол харайх - 150-180 см өндөрт дүүжилсэн зүйлд үсэрч хүрэх - 60-80 см өргөнтэй зурвасыг давж харайх - Намхан тавцан дээр үсэрч гарах, тавцангаас үсэрч буух - Олс дээс, резин, бөмбөг ашиглан үсэрч тоглох - Харайлт бүхий хөдөлгөөнт тоглоомоор олуулаа тоглох |
- Байрнаас нэг ба хоёр хөлөөр түлхэн уртад харайх - 8-10 м зайнаас гүйж уртад харайх - 160-190 см өндөрт дүүжилсэн зүйлд үсэрч хүрэх - 80 см өргөнтэй зурвасыг давж харайх - Олс дээс, резин, бөмбөг ашиглан үсэрч тоглох тоглоом - Гүйлтээс нэг хөлөөр түлхэж 50-60 см өндөр саадыг давах |
Шидэлт
|
- Бөмбөгөө баруун /зүүн/ гараар хана руу юмуу дээш нь шидэж барьж авах - Зөөлөн бөмбөгийг бие бие рүүгээ өнхрүүлэх, шидэж өгөх, барих - Байрнаас бөмбөгийг хол шидэх - Байрнаасаа жижиг бөмбөгийг шидэн 1-3 м-т байрлуулсан байг онох - Бөмбөгийг 1-2 м өндөрт татсан уяаг давуулж шидэх - Бөмбөгөөр тоглох хөдөлгөөнт тоглоом |
- Том бөмбөгийг хоёр гараар хана руу ба дээш шидэх, шаланд ойлгон барьж авах - Том бөмбөгийг бие биерүүгээ өнхрүүлэн, барьж авах - Том бөмбөгийг толгой дээрээс хоёр гараар хол шидэх - Том бөмбөгийг байрандаа, нэг гараар 5-6 удаа залах - 100-150 гр жинтэй бөмбөгийг нэг гараар хол шидэх - Том, жижиг бөмбөгөөр 3-10 м зайд буй байг онож шидэх - Бөмбөг дамжуулах ба хол шидэх хөдөлгөөнт тоглоом
| - Том бөмбөгийг хоёр гараар хана руу шидээд 360 градус эргээд барьж авах - Алхалтан дундаа том бөмбөгийг бие биерүүгээ шидэж дамжуулах - Том бөмбөгийг 3 м орчим дээш шидээд барьж авах - Том бөмбөгийг байрандаа ба алхаж залах - 150 гр жинтэй бөмбөгийг нэг гараар хол шидэх - Том, жижиг бөмбөгөөр 10-12 м зайд буй байг онож шидэх - Бөмбөг дамжуулах ба хол шидэх хөдөлгөөнт тоглоом |
Агуулга
|
IV анги |
V анги |
VI анги |
Үндсэн ойлголт
| - Судалж буй спортын төрлүүдийн хэрэглэлүүдийн хэмжээ, байр талбайг мэдэх - Гэмтэж бэртэхээс сэргийлэх ойлголттой болох - Дасгал хийх үед бие биедээ туслах арга барил эзэмших | - Хүч, хурд, тэсвэр, хөдөлгөөний эвсэл, уян чанарууд нь хүний биеийн үндсэн чанар болохыг ойлгох - Спортын тодорхой төрлүүдийн мэдлэгтэй болох |
-Биеийн зөв галбираа хадгалах талаар ойлгох
-Олимпийн наадмын тухай ерөнхий ойлголттой болох
|
Жагсаал
| - Нэг эгнээнээс 3 эгнээнд шилжих - Алхалтан дундаа баруун, зүүн тийш эргэх - Заал талбайн төв рүү 3–аар орох - Эгнээгээрээ жагсаалын алхаагаар алхах - Баруун, зүүн мөр түрүүлж алхах | - Алхалтан дундаа “эргээд марш!” командыг гүйцэтгэх - Заал талбайн төв рүү 4-өөр орох - Эгнээ жагсаалыг дэлгэх, хумих |
- Өмнөх ангиудад судалсан жагсаалын дасгалуудыг нэгтгэн хувилбар болгож гүйцэтгэх - Цуваа жагсаалыг дэлгэх, хумих
|
Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
| - Гар, хөл, их биеийн хөдөлгөөнүүд хосолсон цогц дасгалуудыг хөгжмийн аянд гүйцэтгэх - Богино олстой , зөөлөн бөмбөгтэй, саваа модтой, дарцагтай цогц дасгалууд - Алжаал тайлах цогц дасгалыг хийж хэвших -500 г жинтэй гантельтай дасгалууд - Хосоор хийх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд -Бие биедээ туслан босоогоос мост унах - Хосоороо ба хэд хэдээрээ сунгалтын дасгал гүйцэтгэх - Алхалтаас хөлөө савж өндөрт өлгөсөн зүйлд хүргэх - Хөлөөрөө бүтэн төөлж /шпагат/ суух |
- Хэрэгсэлгүй цогц дасгалуудыг шилжилттэй гүйцэтгэх - Богино олстой гүйцэтгэх цогц дасгалууд - Гимнастикийн сандалтай гүйцэтгэх цогц дасгалууд - 800 грамм жинтэй гантельтай дасгалууд - Хосоор хийх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд - Гурвуул дөрвүүлээ гүйцэтгэх биеийн ерөнхий хөгжлийн дасгал
-Хөдөлгөөний эвслийн дасгалууд - Уян чанарын дасгалууд |
- Үсрэлт, шилжилт бүхий биеийн ерөнхий хөгжлийн дасгал - Урт олстой олуулаа гүйцэтгэх дасгалууд - Гимнастикийн сандал дээр хосоор гүйцэтгэх дасгалууд - Гимнастикийн хананд хийх дасгалууд - Хосоор хийх хүчний дасгалууд
|
Сагсан бөмбөгийн дасгалууд
|
- Сагсан бөмбөгийг дээш шидээд барьж авах - Сагсан бөмбөгийг байрандаа залах - Сагсан бөмбөгийг байрнаасаа шидэж бие рүүгээ дамжуулах |
- Сагсан бөмбөгийг шаланд ойлгож барьж авах - Сагсан бөмбөгийг алхаж залах - Сагсан бөмбөгийг зөөлөн гүйж залах - Цээжний өмнөөс болон хажуугаас хоёр гараараа дамжуулах - Хананд байрлуулсан бай руу сагсан бөмбөгийг шидэж тоглох | - Сагсан бөмбөгийн үндсэн зогсолт - Алхалт, гүйлтэн дунд хавсралттай шилжилт - Үсрэлтээс зогсолт - Бөмбөгийг барих техник - Цээжний өмнөөс хоёр гараар дамжуулах
- Толгой дээрээс хоёр гараар дамжуулах - Шулуун чиглэлд баруун, зүүн гараар бөмбөг залж гүйх -Дороос хоёр гараар цагирагт бөмбөг шидэх |
Волейболын дасгалууд |
-Волейболын бөмбөгийг дээш шидээд хагас сууж барьж авах
-Волейболын бөмбөгийг байрнаасаа бие биерүүгээ шидэж дамжуулах
| - Волейболын бөмбөгийг алхалтаас бие биерүүгээ шидэж дамжуулах - Волейболын бөмбөгийг шидэж волейболын тор давуулах - Хавсралттай алхалтаар хажуу тийш шилжиж бөмбөгийг дамжуулах, барьж авах - Волейболын бөмбөгөөр тоглох тоглоом | - Волейболын үндсэн зогсолт - Хавсралттай, давшилттай шилжилт - Дороос дамжуулалт хийж сурах - 4-5 м зайнаас дороос давуулах техник - Волейболын бөмбөг дамжуулах тоглоом |
Хөл бөмбөгийн дасгалууд |
-Хөдөлгөөнгүй бөмбөгийг байрнаасаа хананд өшиглөх -Хөдөлгөөнгүй бөмбөгийг байрнаасаа бие рүүгээ өшиглөж дамжуулах - Цувруулан тавьсан хөл бөмбөгийг сүлжиж гүйх | - Хөдөлгөөнгүй бөмбөгийг алхалтаас өшиглөх - Хөдөлгөөнгүй бөмбөгийг зөөлөн гүйлтээс өшиглөх - Өшиглөсөн бөмбөгийг хурдтай гүйж гүйцэх - Өнхөрч ирсэн бөмбөгийг хөлийн улаар тогтоох | - Янз бүрээр байрлуулсан дарцагуудыг сүлжиж бөмбөг залах - Хөдөлгөөнтөй ба өнхөрч ирсэн бөмбөгийг өшиглөх - Өнхөрч ба ойж ирсэн бөмбөгийг хөлийн ул, шагайн дотор талаар тогтоох - Өнхөрч, ойж, нисэж ирсэн бөмбөгийг хоёр гараар барьж авах - Гуяны хэсгээр жонглёр хийх - Бөмбөгийг дамжуулж, өшиглөж тоглох |
Хөнгөн атлетик
| Алхаа, гүйлт - Хурдаа өөрчлөн алхах - Чиглэлээ өөрчлөн хурдтай гүйх - Жижиг саадыг давж гүйх, буухиалан гүйж тоглох - 40 м зайд дээд хурдаар гүйх - 40-80 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх - 200 м зайд дунд зэргийн хурдтай гүйх - Гүйж тоглох тоглоом Харайлт- 10-12 м зайнаас гүйж уртад харайх - 110 см өргөнтэй зурвасыг давж харайх - Дээстэй дасгалууд - Гүйлтээс 60-80 см өндөр саадыг давж харайх - 60-80 см өндрөөс үсэрч буух - Хоёр хөл дээр дэгдэж үсрэх - Нэг хөл дээр дэгдэж үсрэн 10 м зайг туулах - Үсэрч, харайх тоглоом Шидэлт- 150 гр жинтэй бөмбөгийг алхалтаас ба гүйлтээс хол шидэх - Том, жижиг бөмбөгөөр 10-15 м зайд буй байг онож шидэх - 600-800 гр жинтэй чихмэл бөмбөгийг дамжуулах, шидэх - Бөмбөгийг хол шидэх хөдөлгөөнт тоглоом | Алхаа, гүйлт - Спортын алхаагаар алхах - Босоо, хагас суугаа байдлаас гараанаас гарах - Тулж тонгойсон байдлаас гараанаас гарах - Босоо гараанаас 50 м зайд хурдтай гүйх - 400 м хүртлэх зайд жигд хурдаар гүйх Харайлт- 12-15 м зайнаас гүйж уртад харайх - Эргүүлж буй дээсэнд орж үсрэх - Гүйлтээс 80-90 см өндөрт харайх - Өндрөөс үсэрч буунгуут 20-30 см өндөр тавцанд үсэрч гарах - Хөлөөс хөлд үсрэн 20 м зайг туулах - Нэг хөл дээр дэгдэж үсрэн 10 м зайг туулах Шидэлт- Жижиг бөмбөгийг хурдтай гүйлтээс хол шидэх - Жижиг бөмбөг шидэлтийн тэмцээнд оролцох - 600-800 гр жинтэй чихмэл бөмбөгийг хоёр гараар урагш, арагш, баруун зүүн тийш хол шидэх - Бөмбөгийг хол шидэх хөдөлгөөнт тоглоом - Бай онох шидэлтүүд
| Алхаа, гүйлт - Спортын алхаагаар алхах - Буруу харж зогссон ба хөлөө жийж суусан байдлаас гараанаас гарах - Босоо гараанаас 60 м зайд хурдтай гүйх - 500 м хүртлэх зайд жигд хурдаар гүйх - 40-60 м зайд буухиалан гүйж уралдах - 50 м хүртлэх зайд давтан гүйлт Харайлт- 12-15 м зайнаас жигд гүйж нам саадыг давж уртад харайх - Дараалуулан байрлуулсан саадыг давж үсрэх - Байрнаас гурвын харайлт - Хооронд нь 100-120см зайтай байрлуулсан тэмдэгт дээгүүр хөлөөс хөлд үсрэх - Ташуу гүйлтээс нэг хөлөөр түлхэн 60-80 см өндөр тавцан дээр үсэрч гарах Шидэлт- Жижиг бөмбөгийг хурдтай гүйлтээс хол шидэх - Жижиг бөмбөг шидэлтийн тэмцээнд оролцох - Байрнаасаа гранатыг хол шидэх ба бай онож шидэх - 800-1000 гр жинтэй чихмэл бөмбөгийг хол шидэх - Бөмбөгийг хол шидэх, бай онох хөдөлгөөнт тоглоомоор тоглох |
Үндсэн гимнастик | Тулалт дүүжигнэлт: - Зэрэгцүүлж тавьсан дамжуурга буюу нам савлуурт тулалтаас гараа урагш, арагш зөөн явах - Нам хөндлөвч дээр хотойж, нугаларч дүүжигнэх - Дүүжигнэлтээс хөлөө нугалан өргөж савлуурын хөндлөвч дээр тавих Акробатика:- Далан дээр зогсолт - Гурван цэгийн зогсолт (гарын янз бүрийн байрлалд) - Эвхрэлт, хөрвөөлт (янз бүрийн хувилбараар) - Урагш, арагш өнхрөлт - Үсрэлттэй өнхрөлт Харайлт:- Гүйлтээс түлхэлтийн ванданд хоёр хөлөөр түлхэн үсрэх - Вандангаас түлхэн үсэрч сандал дээр тулж явган суух, суултаас хотойлттой үсрэлт (сандал вандангийн хооронд 1м зайтай ) - Ташуу гүйлтээс нэг хөлөөр түлхэн гараа ардаа тулан морин дээр суух | Акробатика -Өмнөх ангид эзэмшсэн акробатикийн дасгалын эвлүүлэг - Хосоор өнхрөлт -Хөтлөлцөн зогсолтоос тулалтгүй өнхрөлт Турникт хийх дасгалууд: - Турникт дүүжигнэлтээс хөлөө өргөж буулгах -Нэг хөлийн савалт, нөгөө хөлийн түлхэлтээр давж гарах - Тулалтаас арагш саван буух -Дүүжлэлтээс гараа зөөн 180 градус эргэх Харайлт: -Ташуу гүйлтээс өнцөгтэй харайж морин дээгүүр давах -Өнцөгтэй харайлтаас 180 градус эргэх Тулалт дүүжигнэлт:- Зэрэгцүүлж тавьсан дамжуурга буюу нам савлуурт тулалтаас урагш, арагш шилжих - Мөн савлуурт гараа нугалалгүй түлхэн урагш, арагш явах - Тулалтаас гараа зөөн 180 градус эргэн тулах - Суган дээр тулалтаас савах - Савлуурын хөндлөвчинд өлмийг тээглүүлэн дүүжигнэх Нам хөндлөвч дээр хотойж, нугаларч, тахимдаж дүүжигнэх | Акробатика -Үсрэлтээс урагш ба арагш өнхрөлт, гурван цэгийн зогсолт, далан дээр зогсолт, харайцай зогсолт хосолсон акробатикийн эвлүүлэг -Гурван цэгийн зогсолтоос бусдын тусламж-тайгаар гар дээр зогсох -Савалтаас хөлөөрөө хана тулан гар дээр зогсох -Аль нэг талдаа цагираг эргэлт - Хосоор өнхрөлт -Хөтлөлцөн зогсолтоос тулалтгүй өнхрөлт Турникт хийх дасгал:-Дүүжигнэлтээс гараа зөөж шилжих -Тулалтаас арагш нааж эргэх -Нэг хөлийн савалт, нөгөө хөлийн түлхэлтээр давж гарах -Тулалтаас хажуу тийш саван нэг хөлөө хөндлөвч дээгүүр давуулан алхаж тулах Харайлт:-Хөндлөн морин дээгүүр хөл нугалж харайх /хөвгүүд/ -Ямаан дээгүүр хөл нугалж харайх /охид/ |
Цана |
|
| - Цанаа өөртөө тохируулж сонгох арга - Тэгш замд гулгах - Бага зэргийн налуу руу хагас сууж буух - Бага зэргийн налуу өөд шаталж өгсөх |
Суурь боловсрол
Агуулга |
VII анги |
VIII анги |
IX анги |
Үндсэн ойлголт
|
- Эртний олимпийн хөтөлбөрт орж байсан төрлүүд - Бие халаалтын ач холбогдол -Спортын тодорхой төрлийн хувцас, хэрэглэл -“Мини” сагсан бөмбөг, волейбол, жижиг талбайн хөл бөмбөгийн тоглолтын дүрэм | - Орчин үеийн зуны олимпийн хөтөлбөрт ордог төрлүүд - Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, рингоны хялбаршуулсан тоглолтын дүрэм - Тодорхой дасгал нь ямар бүлэг булчинд нөлөөлөхийг мэдэх - Дасгалын зураг, дүрслэлийг ойлгох, ашиглах | - Орчин үеийн өвлийн олимпийн хөтөлбөрт ордог төрлүүд - Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, рингоны тэмцээний дүрэм - Спорт тоглоомын төрлүүдийн тоглолтын тактикийг харуулсан зураглалыг ойлгож, ашиглах - Дасгалыг гүйцэтгэх аяыг сонгох
|
Хөнгөн атлетик | - 50 м зайд спорт алхаагаар хурдаа өөрчилж алхах - Нам гарааны техник - Нам гараанаас 20-60 м зайд дээд хурдаар гүйх - Буухианы модыг дороос дамжуулах арга - Гүйлтийн 1, 3, 6 алхамаас өндөрт “алхаж” харайх - 14-16 м зайнаас гүйж, 40 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх - Алхалт болон гүйлтийн 3, 6, 9 алхамтаас гранатыг хол шидэх - 1-1.5 км зайд жигд хурдтай гүйх | - Шулуун ба тойрог замд спорт алхаагаар хурдтай алхах - Нам гарааны техникийг бататгах - Нам гараанаас 60-80 м зайд дээд хурдаар гүйх - Буухианы модыг дээрээс дамжуулах арга - 4х60 м буухиа гүйлт - Гүйлтийн 9 алхамаас өндөрт “алхаж” харайх - 16-18 м зайнаас гүйж, 30 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх - Хурдтай гүйлтээс гранатыг хол шидэх - 1.5-2 км зайд жигд хурдтай гүйх | - Босоо гараанаас спорт алхаагаар1000-1500 м зайд хурдтай алхах - Нам гараанаас 80-100 м зайд дээд хурдаар гүйх - Буухианы модыг дээрээс ба дороос дамжуулах техникийг бататгах - 4х80 м буухиа гүйлт - Бүтэн гүйлтээс өндөрт “алхаж” харайх - Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх - Байрнаас бөөрөнцөг түлхэх аргаар 1-2 кг чихмэл бөмбөгийг хол түлхэх - 2-2,5 км зайд жигд хурдтай гүйх |
Үндсэн гимнастик | - Өмнөх ангиудад үзсэн жагсаалын дасгалуудыг бататгах Биеийн ерөнхий хөгжил:- Гимнастикийн хэрэгсэлтэй дасгалууд - Хосоороо эсэргүүцэлтэй гүйцэтгэх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд - 32, 64 тоот ритмт дасгалуудыг орчин үеийн хөгжмийн аянд гүйцэтгэх - Саадтай ба саадгүй янз бүрийн үсрэлт Ахуйн хэрэгцээт дасгалууд:-1-1,5 м өндөр саадыг цээжээ түрүүлэн давуулж гараар тулан давах -1.5 м-ээс өндөр саадыг хосоороо 4 байрлалаар давах - Хоёулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар өргөж, буулгах - Хоёулаа хамтран нэг сурагчийг зөөх Акробатика:- Урагш өнхрөлтөөс хөл шулуун босох /хөвгүүд/ - Гар дээр зогсолтоос өнхрөх - Баруун, зүүн тал руу цагариг эргэх - Хэвтээгээс мост гүйцэтгэх - Хос овоолгын энгийн хэлбэрүүд Намхан турникт:- Хоёр хөлөөр түлхэн үсэрч хөндлөвчнөөс барьж дүүжигнэлтээс савах - Дээрх байдлаас савалт урд ирэн, бие тэнийхэд аль нэг гараа шилжүүлэн барьж 180 градус эргэн тулах Харайлт:- Хөндлөн байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /хөвгүүд/ - Ямаан дээгүүр хөл салгаж харайх /охид/ | Биеийн ерөнхий хөгжил: - Ганцаараа гүйцэтгэх хэрэгсэлтэй дасгалууд - Хосоороо гүйцэтгэх дасгалууд - Бүлгээрээ гүйцэтгэх дасгалууд - Ачаа хүндрүүлэгчтэй хүчний дасгалууд - Төвөгтэй хариу үйлдлийн хурдны дасгалууд - Нэг хөдөлгөөний хурд сайжруулах дасгалууд - Хөдөлгөөний эвсэл сайжруулах дасгалууд - Хурдны тэсвэрийн дасгалууд - Уян чанарыг сайжруулах идэвхгүй дасгалууд Ахуйн хэрэгцээт дасгалууд:-1.5 м-ээс өндөр саадыг хамтран давах аргууд - 2м өндөр сааданд хосоороо авирч гарах - Ачааг чирэх хэлбэрүүд - Нөхрөө мөрөн дээрээ суулгаж зөөх - Хоёулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар зөөх Акробатика:- Өнхрөлт, гар дээр зогсолт, цагираг эргэлт хосолсон цогц дасгалууд - Гурвуулаа хийх овоолгын хэлбэрүүд
· Нам турникт: - Тулалтаас урагш нааж эргэх - Дүүжигнэлтээс суниах /хөвгүүд/ - Нам турникт хэвтээ дүүжигнэлтээс суниах /охид/ · Харайлт: - Уртаашаа байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /хөвгүүд/ - Хөндлөн байрлуулсан морин дээгүүр хөл салгаж харайх /охид/ | · Биеийн ерөнхий хөгжил: - Ганцаараа гүйцэтгэх статик дасгалууд - Хосоороо гүйцэтгэх ачаа хүндрүүлэгчтэй дасгалууд - Бүлгээрээ гүйцэтгэх дасгалууд · Ахуйн хэрэгцээт дасгалууд: - Янз бүрийн саадыг давах аргууд - Нөхрөө өргөж зөөх аргууд - Гурвуулаа хамтран нэг сурагчийг янз бүрийн аргаар зөөх · Акробатика: - Дөрвүүлээ ба түүнээс олуулаа хийх овоолгын хэлбэрүүд - Өөрсдөө төрөл бүрийн овоолго зохиомжлон үзүүлэх - Урагш тулалттай эргэлт /хөвгүүд/ - Өнхрөлтөөс нөхдийн туслалцаатайгаар гар дээр зогсолт /охид/ · Нам турникт: - Тулалтаас араш ба урагш нааж эргэх техникийг бататгах
- Дүүжигнэлтээс хөлийн янз бүрийн байрлалтай суниах /хөвгүүд/ - Дүүжигнэлтээс гараа зөөж хажуу тийш шилжих, 180 градус эргэх /охид/ |
Сагсан бөмбөг
| - Байрандаа баруун, зүүн гараар бөмбөгийг өндөр, нам залах - Баруун, зүүн тийш чиглэлээ өөрчлөн бөмбөгийг хурдтай залж гүйх - Цээжний өмнөөс 2 гараар шаланд ойлгон дамжуулах - Дунд зэргийн хурдтай гүйлтэн дунд бие биерүүгээ бөмбөгөө дамжуулах - Ойрхон зайнаас, байрнаасаа бөмбөгийг цагирагт оновчтой шидэх - Дунд зэргийн хурдтай залалтаар цагирагт ойртон ирж бөмбөгөө барин зогсоод, цагирагт шидэх - 3-5 м хол шидсэн бөмбөгийг газарт унахаас нь өмнө барьж авах - Мини сагсан бөмбөг тоглох |
- Бөмбөгийг өндөр, нам залж гүйх - Янз бүрийн чиглэлд бөмбөгийг хурдтай залж гүйх - Хурдтай гүйлтэн дунд бие биерүүгээ бөмбөгөө дамжуулах - Мөрний орчмоос нэг гараар дамжуулах - Хоёр алхамтаас самбарт ойлгож цагирагт шидэх - Дундын зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх - “Гудамжны” сагсан бөмбөг тоглох - Хурд-хүчний дасгалууд - Хөдөлгөөний эвслийн дасгалууд |
- Янз бүрийн чиглэлд бөмбөгийг хурдтай залж гүйх - Алсын дамжуулалт - Бөмбөгийг залж гүйлтээс дамжууулах - Хоёр алхамтаас цагирагт шидэх - Дунд, холын зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх - Талбайн нэг талд 3х3 тоглогчтойгоор сагсан бөмбөг тоглох - Хурд-хүчний ба хөдөлгөөний эвслийн дасгалууд |
Волейбол
| - Урагш-хойш, баруун-зүүн тийш шилжилтээс бөмбөгийг дороос дамжуулах - Байрнаасаа бөмбөгийг дээрээс дамжуулах - Бөмбөгийг дороос тор давуулан дамжуулах - 4-6 м зайнаас бөмбөгийг дороос давуулах техникээр тор давуулах - Тор давж ирсэн бөмбөгийг бие биерүүгээ дамжуулах -Дээрээс ба дороос дамжуулалт, давуулалт, шилжилт хосолсон цогц дасгал - Мини волейбол тоглох Хурд-хүчний, хөдөлгөөний эвслийн дасгалууд |
-Шилжилтээс бөмбөгийг дээрээс дамжуулах - Бөмбөгийг дороос ба дээрээс тор давуулан дамжуулах - Давуулалтын шугамаас бөмбөгийг дороос давуулах техникээр тор давуулах - Өндөр өргөсөн бөмбөгийг довтолж цохих - Жижиг талбайд 3х3, 4х4, 6х6 хүнтэй багаар сургалтын тоглолт |
- Шилжилтээс бөмбөгийг дээрээс дамжуулах - Тор давж ирсэн бөмбөгийг дороос ба дээрээс хоорондоо дамжуулан, тор давуулах - Ойртуулсан зайнаас бөмбөгийг дээрээс давуулах
- Өндөр өргөсөн бөмбөгийг довтолж цохих техникийг бататгах - 6х6 хүнтэй багаар сургалтын тоглолт |
Хөл бөмбөг | - Бөмбөгийг шагайн дотор талаар өшиглөх - Бөмбөгийг өлмийн төв хэсгээр өшиглөх - Бөмбөгийг өлмийн дотор хэсгээр залах - Бөмбөгөө залж хурдтай гүйн туг сүлжих - 1 м өргөн зурвасаар бөмбөгийг хол өшиглөх - Нисэж ирсэн бөмбөгийг шагайн дотор талаар тогтоох - Хажуугийн шугамны гаднаас бөмбөгийг шидэж тоглолтонд оруулах - Хаалгачийн техник - Хөвгүүд хөлийн өлмийгөөр, охид гуяны хэсгээр жонглёрдох - Жижигрүүлсэн талбайд 3х3 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох Хурд-хүчний ба хөдөлгөөний эвслийн дасгалууд
| - Өлмийн дотор хэсгээр бөмбөгийг өшиглөх - Өлмийн гадна хэсгээр бөмбөгийг өшиглөх - Нисэж буюу ойж ирсэн бөмбөгийг цээжээр тогтоох - Бөмбөгийг өлмийн төв хэсгээр залах - Шидэж өгсөн бөмбөгийг мөргөх - Биеэр хуурах хөдөлгөөн - Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох - Жижигрүүлсэн талбайд 4х4 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох |
- Бөмбөгийг өсгийгөөр өшиглөх - Нисэж буюу ойж ирсэн бөмбөгийг цээжин дээр тогтоох техникийг бататгах - Шидэж өгсөн бөмбөгийг мөргөх - Хөлөөр хуурах хөдөлгөөн - Улны хэсгээр бөмбөгийг тогтоох Нисэж ирсэн бөмбөгийг хөлийн өлмийгөөр тогтоох - Хаалгачийн тоглолтын техник - Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох - Сагсан бөмбөгийн талбайд 5х5 тоглогчтойгоор хөл бөмбөг тоглох |
Ринго | - Рингоны цагаригийг атгаж барих - Рингоны цагаригийг долоовор хуруугаар чиглүүлж барих -Алгыг доош харуулан рингоны цагаригийг атгаж, байрандаа хүлээн авах - Алгыг дээш харуулан рингоны цагаригийг тосож, байрандаа хүлээн авах-Цагирагийг доороос цацаж шидэх -Жижигрүүлсэн талбайд ганцаарчилсан тоглолт | - Рингоны цагаригийг хурууны өндгөөр түшиж барих - Цагирагийг хажуугаас даллаж шидэх - Алхалтаас цагирагийг хүлээн авах - Гүйлтээс цагирагийг хүлээн авах - Хосоор тоглолт | - Рингоны цагаригийг хурууны өндгөөр түшиж барих - Цагирагийг дээрээс шидэх - Цагирагийг хажуугаас даллаж шидэх техникийг бататгах - Гүйлтээс цагирагийг хүлээн авах - Хосоор ба гурваар тоглолт |
Цана, тэшүүр | - Тэгш замд хурдтай гулгах - Нэг алхамттай гулгах техник - Бага зэргийн налуу руу цанаар гулгаж буун хөлөө зөөж эргэх техник - Шулуун замд тэшүүрээр гулгах - Том тойрогт тэшүүрээр гулгах | - 1.5-2 км зайд гулгах - Сэлэлттэй ба хоёр алхамттай гулгах техник - Өгсүүр өөд гацуурчлан гарах - Бага зэргийн налуу руу нэг алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник - Шулуун ба тойрог замд тэшүүрээр гулгах | - 1.5-2 км зайд цанаар гулгах - Шулуун ба тойрог замд хоёр алхамттай гулгах техник - Өгсүүр өөд гацуурчлан гарах техникийг бататгах - Бага зэргийн налуу руу 2 алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник - Шулуун замд тэшүүрээр гулгах техник - Тойрог замд тэшүүрээр гулгах техник - Цас, мөсөн дээр тоглох тоглоомууд |
Үндэсний спорт | - Үндэсний бөхийн гараа, дэвээ, шаваа - Үндэсний бөхийн хонгодох, дугтрах, дэгээдэх мэхүүд - Хурдан морины уралдааны зай, морьдын нас - Үндэсний сур харвааны талбай, нум, сум, бусад хэрэгслүүд | - Үндэсний бөхийн тахим авах, өгөх ёс - Үндэсний бөхийн алдарт аваргууд - Бөхийн засуул, гарын даа, хөлийн цэцийн тухай - Үндэсний бөхийн суйлах, хавирах, гүйх мэхүүд - Хурдан морины уяа сойлго - Үндэсний сур харвааны зурхайн зай | - Үндэсний бөхийн цол, чимэг, ам авах - Үндэсний бөхийн өмсгөл - Үндэсний бөхийн тойгдох, гар ачих мэхүүд - Бөхийн цол дуудах - Үндэсний сур харвааны төрлүүд |
Бүжиг |
| Хип хоп бүжгийн энгийн дасгалууд - Бүжгийн үндсэн алхаанууд: дан, давхар, товших, вальс, огцом, өндөр алхаанууд - Биеийн галбир төлөвшүүлэх уран сайхны гимнастикийн дасгалууд | - Орчин үеийн спортын бүжгүүд: ча-ча-ча, румба, танго - Цэнгээнт бүжгийн төрлүүд: задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, вальс бүжгүүд - Уран сайхны гимнастикийн бөмбөгтэй дасгалууд: бөмбөгийг газарт ойлгон барьж авах, нам ба өндөрт шидэх, нэг гараас нөгөө гарт шилжүүлэх |
Бүрэн дунд боловсрол
Агуулга |
Х анги |
ХI анги |
XII анги |
Үндсэн ойлголт
| - Монголын биеийн тамир спортын байгууллагууд - Монгол үндэсний эрийн гурван наадам - Төрөл бүрийн дасгалаар бие даан хичээллэх арга зүйн мэдлэгтэй болох | - Олимпийн наадмын билэг тэмдэг, уриа - Араг ясны булчингуудын ангилал
| - Монгол оронд түгээмэл хөгжиж буй спортын төрлүүд - Орчин үеийн спортын төрлүүдээр тив дэлхийд амжилт гаргасан Монголын тамирчид
|
Аэробекийн дасгалууд | - Аэробикийн үндсэн болон суурь алхалтууд - Аэробикийн дасгалыг гүйцэтгэх дохиог ойлгох - Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгалууд - Биеийн галбир засах аэробикийн /каланетик/ дасгалууд
| - Спорт аэробикийн энгийн дасгалууд - Бүжгийн аэробикийн дасгалууд - Биеийн галбир хадгалах аэробикийн /каланетик/ дасгалууд - Биеэ дааж гүйцэтгэх аэробикийн дасгалууд | - Биеийн галбир төлөвшүүлэх дасгалуудыг сонгон, биеэ дааж гүйцэтгэх арга зүй - Спортын аэробикийн цогц дасгалууд
|
Бялдар-жуулах дасгалууд |
- Булчингийн ерөнхий хүчийг нэмэгдүүлэх чиглэлийн дасгалууд - Хэвлий, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлгүй дасгалууд - Гар, хөлийн булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлгүй дасгалууд | - Цээжний булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд - Гар, мөр, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд - Гуяны урд ба арын булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй дасгалууд - Өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалуудыг сонгон хичээллэх | - Цээж, нурууны булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд - Гар, мөр, булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд - Гуя, шилбэний булчингуудыг хөгжүүлэх хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалууд - Өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалуудыг сонгон хичээллэх
|
Хөнгөн атлетик
| - Нам гараанаас 100 м зайд дээд хурдаар гүйх - Янз бүрийн байрлалаас ойрхон зайд хурдтай гүйх - Буухианы модыг дээрээс дамжуулах арга - 4х100м ба дундын зайн холимог буухиа гүйлт - Бүтэн гүйлтээс өндөрт хөндлөвч дээгүүр “алхаж” харайх - Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх - Нэг хөлөөр түлхэх үргэлжилсэн үсрэлтүүд - Байрнаасаа 3-4 кг жинтэй бөөрөнцөг, чихмэл бөмбөг түлхэх - 3-5 кг жинтэй чихмэл бөмбөгийг нэг ба хоёр гараар янз бүрийн чиглэлд шидэх, түлхэх - 2.5-3 км зайд жигд хурдтай гүйх
| - Нам гараанаас шулуун тойрог замд дээд хурдаар гүйх - Ойрын зайн гүйлтийн тэмцээн зохиох - Буухианы модыг дээрээс, дороос дамжуулах аргаар уралдах - 4х100м, 4х200м, дундын зайн холимог буухиа гүйлт - Өндрийн харайлтын тэмцээн зохиох - Бүтэн гүйлтээс 20 см өргөн вандангаас түлхэж уртад “хөл нугалж” харайх техникийг бататгах - Хавсралттай алхамаас бөөрөнцөг түлхэх - 15-20 минутын кросс гүйлт
| - Нам гараанаас шулуун тойрог замд дээд хурдаар гүйх - Дундын зайн гүйлтийн тэмцээн зохиох - Буухианы модыг дээрээс, дороос дамжуулах аргаар уралдах - 4х100м, 4х400м, дундын зайн холимог буухиа гүйлт - Уртын харайлтын тэмцээн зохиох - Байрнаас тавын ба арвын харайлт - Дэгдэлтээс бөөрөнцөг түлхэх - 5 кг чихмэл бөмбөг ба бөөрөнцөгийг янз бүрийн байрлалаас хол шидэх, түлхэх - 20-30 минутын кросс гүйлт |
Сагсан бөмбөг |
- Дамжуулалтаас бөмбөгийг хүлээн авч хурдтай залж гүйх - Нэг гараар дамжуулах - Хуурах хөдөлгөөнүүд - Янз бүрийн зайнаас бөмбөгийг цагирагт оновчтой шидэх - Довтолгооны энгийн хувилбарууд - 2х1х2-оор хамгаалалтын систем - Сургалтын тоглолт - Хөдөлгөөний эвсэл сайжруулах бөмбөгтэй дасгалууд |
- Хамгаалагчийн эсрэг бөмбөгийг хурдтай залж гүйх - Бөмбөг таслах аргууд - Алсын зайд 1 гараар дамжуулах - 2х3-аар хамгаалалтын систем - Довтолгооны хувилбарууд - Бөмбөгийг залж гүйлтээс шаланд ойлгож дамжуулах - Хоёр алхамтаас дурын аргаар цагирагт шидэх - Бөмбөгийг цагирагт үсэрч шидэх - Хурд-хүч хөгжүүлэх сагсан бөмбөгийн дасгалууд - Орон зайн мэдрэмж сайжруулах бөмбөгтэй дасгалууд - Сургалтын тоглолт |
- Түргэн довтолгоо хийх хувилбарууд - Хурдтай дамжуулалтууд - 3х2-оор хамгаалалтын систем - Хурдтай залалтаас дурын аргаар цагирагт шидэх - Холын зайнаас шидэлт - Шидэлтийг хаах аргууд - Хөдөлгөөний эвсэл сайжруулах бөмбөгтэй дасгалууд - Сургалтын тоглолт, шүүлтийн дадлага |
Волейбол
| -Хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч, оновчтой дамжуулах - 6→3→4 бүсүүдэд дамжуулах - Давуулалтын шугамнаас бөмбөгийг дээрээс давуулах - 1,6,5-р бүсэд давуулах - Волейболын талбайн шугамуудыг ашиглан хурдтай шилжих дасгалууд - Хөлийн хүч хөгжүүлэх үсрэлтийн дасгалууд - Янз бүрийн өндөрт өргөсөн бөмбөгийг довтолж цохих хувилбарууд - Хамгаалалтын энгийн хувилбарууд - Хоёрын хаалт - Сургалтын тоглолт
| -Хүчтэй давуулсан бөмбөгийг оновчтой дамжуулах - 6→3→4, 5→3→4, 1→3→2 бүсүүдэд гурвалжин дамжуулах - Бөмбөгийг эгц дээрээс хүчтэй давуулах - Талбайн баруун, зүүн хэсэгт давуулах - Хөдөлгөөний эвслийг сайжруулах волейболын дасгалууд - Гар, мөрний уян чанарыг сайжруулах дасгалууд - Гар, мөрний булчингуудын хүчийг сайжруулах дасгалууд - Довтолгооны хувилбарууд - Хамгаалалтын хувилбарууд - Гурвын хаалт - Сургалтын тоглолт | -Хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч, оновчтой дамжуулах - 5→3→4, 6→3→2, 1→2→6 бүсүүдэд дамжуулах - Бөмбөгийг эгц дээрээс хүчтэй давуулах техникийг бататгах - Тодорхой бүсэд оновчтой давуулах - Довтолгооны хувилбарууд - Хамгаалалтын хувилбарууд - Ганцаарчилсан ба бүлэг хаалт - Сургалтын тоглолт, шүүлтийн дадлага |
Хөл бөмбөг |
- Алсын дамжуулалтыг оновчтой гүйцэтгэх - Нисэж ирсэн бөмбөгийг мөргөх - Хуурах хөдөлгөөн - Торгуулийн цохилт хийх - Унаж бөмбөгийг хаах - Хөвгүүд мөр, толгойгоор жонглёрдох - Охид гуя, өлмийгөөр жонглёрдох - Сургалтын тоглолт | - Бөмбөгийг цээжин дээр тогтоох техникийг бататгах - Хүчтэй өшиглөсөн бөмбөгийг мөргөх - Бөмбөг булаах арга - Торгуулийн хаалттай цохилт хийх - Унаж бөмбөгийг хаах - Янз бүрийн хэлбэрээр жонглёрдох - Бөмбөгийг хөөж хурдтай гүйх - Том талбайд сургалтын тоглолт | - Хурдтай ба оновчтой дамжуулалт - Булангийн цохилт - Тоглогчдын байрлал, гүйцэтгэх үүрэг - Довтолгооны хувилбарууд - Хамгаалалтын хувилбарууд -Зураглалыг уншиж хамгаалалт ба довтолгооны хувилбаруудыг гүйцэтгэх - Том талбайд сургалтын тоглолт |
Цана, тэшүүр | - 3-4 км зайд цанаар гулгах - Шулуун ба тойрог замд нэг, хоёр алхамттай хурдтай гулгах - Цанаар өгсүүр өөд гарах - Налуу руу 2 алхамт, хоёр гарын зэрэг тулалтаар гулгах техник - Шулуун ба тойрог замд тэшүүрээр гулгах - Тэшүүрээр буухиа хэлбэрээр гулгаж тоглох - Мөсөн дээр тоглох тоглоомууд |
- Цанын чөлөөт гулгалт - Ерөнхий тэсвэрийн дасгалууд - Зөвхөн гарын хүчээр таягдаж гулгах - Тэшүүрийн чөлөөт гулгалт - Тэшүүрээр гулгаж тоглох |
|
Үндэсний спорт | - Өөрийн орон нутгийн цолтой бөхчүүдийн тухай - Үндэсний бөхийн хутгах, мордох мэхүүд - Хосоороо гүйцэтгэх хүчний дасгалууд - Өөрийн орон нутгийн алдартай хурдан морьд ба уяачдын тухай - Өөрийн орон нутгийн мэргэн харваачдын тухай | - Улсын цолтой бөхчүүдийн тухай - Үндэсний бөхийн тонгорох, хөлөөр давхар ачих мэхүүд - Хосоороо гүйцэтгэх хүчний дасгалууд - Улсад алдартай хурдан морьд ба уяачдын тухай - Улсын цолтой мэргэн харваачдын тухай | - Сурсан мэхүүдээ ашиглан үндэсний бөх барилдах - Үндэсний бөхийн тусгай дасгалууд - Сурын харвааны сэдвээр бүтээлч даалгавар гүйцэтгэх - Хурдан морины сэдвээр бүтээлч даалгавар гүйцэтгэх
|
Агуулгын хүрээг боловсруулсан:
Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн багийн гишүүн . . . . . . . . . . . . . . . . . . . Л.Уртнасан
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Г.Одбаатар
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




