Шалгалтын үеэр яаж стресст орохгүй байх вэ?
Өдийд оюутан, сурагчид маань эхний улиралынхаа шалгалтаа өгөх гээд хамгийн их ачаалалтай байдгаас үүдэн шалгалтын үеэр багагүй стресст ордог. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог.
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний хүч чадлыг хүлж орхидог буюу хүн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.
Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор
учруулж эхэлдэг:
• Идэвх буурна
• Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.
Стрессийн шинж тэмдгүүд:
Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж авах чадвар муудах
Биеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх, чичрэх, дотор муурайрах, булчин чангарах
Мэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд: сөрөг бодлууд бий болох, өөрт итэлгүй болох, нойр хулжих
Шалгалтын үеэр хэрхэн стресст орохгүй байх вэ?
1. Цагаа ухаалгаар төлөвлө
Хичээлийн жилийн турж хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ихэнхдээ оюутан, сурагчид хичээлээ цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Тиймээс хичээлээ цаг тухайд нь уншиж явах хэрэгтэй.
2. Гарч болох алдааг үл хайхран айдсаа ял
• Сайн бэлд
• Цагийн хуваарийн дагуу ажилла
• Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
•Аль болох мэдсэн зүйлсээ бусдад тайлбарлаж ярь.
3. Бодлоо бусадтай хуваалц
Болж өгвөл шалгалтынхаа талаар эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, хэрхэн бэлдэх гээд санааг чинь зовоож байгаа асуудлаа тэдэнтэй хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.
4. Төсөөл. Айдсаа ял.
Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ та илтгэл тавьж шалгалт өгөх бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдрал дээр бас давж чадна гэсэн үг.
5. Унтаж амар
Шалгалтандаа бэлдэж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Үнэндээ шөнө тархины үйл ажиллагаа мууддаг тул таны уншсан бүхэн маргааш нь толгойд чинь байх нь ховор. Өглөө толгой сэргэг байдаг учраас эрт унтаад эртхэн босож унших нь илүү дээр.
6. Сурах орчноо сайн бүрдүүл
• Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
• Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
• ТВ, радио, утсаа унтраа
• Бусад бодлуудаа хая
7. Мэддэг зүйлсээсээ эхлэн хий
Шалгалт эхлэх үед заавал эхнээс нь хийх гэлгүй мэддэг зүйлсээсээ эхлэн хий. Энэ нь таныг итгэлтэй болгосоноор хүнд асуултуудыг хялбархан давна.
8. Өөрт саад болох хүмүүсээс хол бай.
Олон хичээл дээр унасан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлээ идэвхтэй хийдэг, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэднээс та олон зүйл мэдэж авна.
9. Сайн хооллох
Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл уншиж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм. Кофе нь хүний оюун ухааны төвлөрөх явцад саад болдог байна. Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань саринуулна.
10. Шалгалтын өмнө бэлтгэлээ сайн ханга.
Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.
11. Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.
Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ.
Kmany Institute-с